Багахангай дүүргийн 1 дүгээр хороон дахь МАХН-ын үүр тухайн үеийн Материал техник хангамжийн нэгдлийг түшиглэн 1989 оны 08 дугаар сард байгуулагдсан. Намын үүрийн даргаар Материал техник хангамжийн нэгдлийн 1 дүгээр орлогч дарга Б.Дөшчулуун, товчооны гишүүдээр Д.Баатар, Н.Чимэддагва, Д.Дашдондог, Л.Төмөрхүү нар сонгогдон ажиллаж байв.
Багахангай дүүргийн 2 дугаар хороон дахь МАХН-ын байгууллага нь Төмөр замын Багахангай өртөө 1982 оны 12 дугаар сард байнгын ашиглалтанд орсноор Төмөр замын Багахангай зангилааны МАХН-ын үүр нэртэйгээр 1983 оны 03 дугаар сард Зам ашиглалт холбооны аж ахуйн намын хорооны дарга С.Додной, Д.Сумъяа нарын удирдлага дор анх байгуулагдаж, даргаар нь Техник үйлчилгээний газрын дарга Д.Пунцаг-Осор, товчооны гишүүдээр Холбооны механик Б.Раднаа, Бага сургуулийн захирал Дамдинсүрэн, замын мастер И.Сэрээтэр, Мааньт өртөөний дарга Дашням, холбооны механик Ц.Мөнхнасан нар ажиллаж байсан. Тухайн үеийн намын үүрийн анхны гишүүдээр эвлэлийн хорооны дарга Н.Зина, техник үйлчилгээний газрын вагон үзэгч С.Цагаан, Д.Чанцал, худалдааны 10 дугаар конторын тогооч А.Балжинням нарын 25 орчим гишүүн байсан.
1990 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Багахангай дүүргийн намын байгууллагууд нэгдэн хуралдаж дүүргийн намын байгууллагын даргаар Цогтын Батбаяр сонгогдон ажиллаж эхэлсэн түүхтэй.
Дүүргийн Монгол Ардын намын хорооны удирдлага, хамт олон нь “Хаана эв нэгдэл, чин сэтгэл байна.
Тэнд амжилт ялалт хамт" байдгийг ямагт санаж ажил, амьдралдаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.